Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газарт ажиллалаа
Дэд сайд М.Ганхүлэг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын удирдлага, ажилтан хаагчидтай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл авч, санал солилцлоо.
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас нутаг орны онцлог, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, тэдгээрийг дотоодын болон гаднын зах зээлд нийлүүлж, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд, цаг үеийн болон тулгамдаж байгаа асуудлаар мэдээлэл өгөв.
Хүнс, хөдөө аж ахуйн газрын одоогийн байрлаж буй барилга 1969 онд баригдсан учир зайлшгүй шинэчлэх шаардлага тулгарч, шинээр 5 давхар лабораторийн барилга баригдаж байна. Нийт 2.7 тэрбум төгрөгийн өртөгтэй тус барилга энэ жилийн 6-р сард ашиглалтад орох бөгөөд Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд тохилог орчинд ажиллах боломж бүрдэх юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, хөгжүүлэх чиглэлээр төрийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулаад, дараах чиглэлийг өглөө.
1. "Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк" байгуулах төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд төр, орон нутаг, хувийн хэвшил, олон улсын байгууллага, зэргэлдээх 4 аймагтай хамтран ажиллах,
2. Ховд, Увс, Баян-Өлгий аймагт "Мал эмнэлгийн хорио цээрийн дэглэм бүхий эрүүл бүс" байгуулахад орон нутгийн зүгээс идэвхийлэн оролцох
3. "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн онцлогтой уялдуулан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
46.1 мянган толгой мал өөр аймагт отроор өвөлжиж байна
Ховд аймагт 2022 оны жилийн эцсээр нийт 3.4 сая толгой мал тоологдсон урьдчилсан дүн гарсан. Тус аймгаас нийт 69 өрхийн 46.1 мянган толгой мал өөр аймаг суманд отроор өвөлжиж байна.
Аймаг, сумын аюулгүйн нөөцөд 657.14 тонн өвс, 492.97 тонн тэжээлийн үлдэгдэлтэй байна. Улсын нөөцөөс сумдад өвс, тэжээл олгох ажлыг зохион байгуулж байна. Өвөлжилт хүндрэлтэй байгаа Булган, Үенч, Алтай сумдад цаг үеийн нөхцөл байдалтай танилцан зохих арга хэмжээ авч ажиллажээ.
Баруун гурван сумын хувьд нийт нутгаар цастай, тал хээрийн бүсдээ цасны зузаан 20-30 см, уулархаг бүс нутгаар 60-70 см орчим зузаан байгаа бөгөөд айл өрхүүд рүү зам хаагдсан хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсээд байна. Иймд хүндрэлтэй байгаа сумдад Улсын аюулгүйн нөөцөөс 733 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй олгож, хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ
| Ховд аймгийн ХХААГ-ын лабораторийн барилга энэ 6-р сард ашиглалтад орно | ||
| Үзсэн: 537 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.