Шууд Chart

Хөвсгөл аймагт шилжин суурьших иргэдийг дэмжих чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг хийлээ

2023-01-22 11:51:50

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж, орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих "Нээлттэй Хөвсгөл" хэлэлцүүлгийг хийлээ. 

Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хот, хөдөөгийн тэнцвэрт бус байдлыг багасгах бодлогыг авч хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэсэн шинэ санаачилга, хөрөнгө оруулалт, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, аймагтаа шилжин ирэх иргэдийн идэвхийг бий болгож, ажиллах учиртай.

Хөвсгөл аймаг энэ хүрээнд Улаанбаатар хотоос хоймор нутагтаа шилжин суурьших иргэдийг хэрхэн дэмжих, тус чиглэлээр ямар ажлуудыг зохион байгуулах талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар тэргүүтэй аймгийн удирдлагууд, аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд оролцов. 

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо Монгол Улсын “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулж, мэдээлэл өглөө.

Эдгээр бодлогын хүрээнд Хөвсгөл аймагт шилжин суурьших иргэн, ААНБ-дад одоогоор ямар боломж байгаа, цаашид таатай ямар боломжуудыг бий болгох, бодлогын түвшинд шийдвэрлэх ямар тулгамдсан асуудлууд байна вэ гэх асуудлуудаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүдийн байр суурийг сонсож, мэдээлэл солилцов.

Эх сурвалж: БХБЯ


Хөвсгөл аймагт шилжин суурьших иргэдийг дэмжих чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг хийлээ   
Үзсэн: 468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй