Шууд Chart

“Мөнгөлөг шагшуурга-2023” Хар ус нуурын мөсний баяр Ховд аймагт болж байна

2023-01-22 15:21:53

Баруун Монгол түмний угсаатны соёлын онцлогийг таниулж, үндэсний өв соёлоороо бахархах, үзэсгэлэнт байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой “Мөнгөлөг шагшуурга-2023” Хар ус нуурын мөсний баяр эхэллээ.
 
“Мөнгөлөг шагшуурга-2023” наадам нь Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан өвлийн аялал жуулчлалын анхны наадам болж байгаагаараа онцлог юм.
 
Хар ус нуурын мөсний баяраар олон угсаатны баярын жагсаал, олон угсаатны соёлын үзүүлбэр, Монгол туургатны Мөсөн сурын харваа, Мөсөн шагайн харваа, Мөсний барилдаан, Морин чарганы үйлчилгээ, Морь тэмээ унах, зураг авахуулах үйлчилгээ, Бүргэдийн үзүүлбэр, Тэшүүрийн үйлчилгээ, 4 дугуйт мотоциклийн үйлчилгээ зэрэг сонирхолтой үзвэр үйлчилгээнүүдийг үзэж сонирхох боломжтой гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 

“Мөнгөлөг шагшуурга-2023” Хар ус нуурын мөсний баяр Ховд аймагт болж байна  
Үзсэн: 1024 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй