Шууд Chart

Хот орчмын бүсээс адуу, малыг тууж гаргалаа

2023-01-22 15:47:12

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/35 дугаар захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдан иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн ногоон бүс, Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт бэлчээрлэж буй мал, адууг гаргах компанит ажлыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байна.

2023 оны нэгдүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаанаас 12 байгаль хамгаалагч, мэргэжилтэн дарга нар өөрсдийн хүчээ дайчлан ажиллаж Богдхан уулын Түргэний амнаас 8, Хүрхрээгийн амнаас 62, Нүхтийн амнаас 15, Чандмань амнаас 12 нийт 97 тооны адууг тууж гаргалаа.

Мөн Зайсан, Чандмань, Богины аманд байсан 700 орчим тооны адууг малчид, малын эздэд нь хүлээлгэн өгч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийг танилцуулж мэдэгдэл хүргүүлэв.

Малчин иргэдийн зүгээс өвөлжилт хүндрэлтэй байгааг харгалзан үзэх, өвс хадлан тэжээлийн хүрэлцээ хангамж, мал бэлчээрлэх нутаг дэвсгэрийг тогтоолгох талаар хэд хэдэн санал гаргасан юм.

Харин цаашид хууль тогтоомж, А/35 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж тус тусын адуу малыг тууж гаргах, хот орчмын бүсэд дахин нэвтрүүлэхгүй байхаар ярилцав.

Малчдын гаргасан санал хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын А/35 тоот ажлын хэсэгт танилцуулах, малчин иргэдийн төлөөллийг уулзуулах, санал хүсэлтийг уламжлах арга хэмжээ авахаар болов гэж Богдхан уулын Дархан цаазат газраас мэдээллээ. 


Хот орчмын бүсээс адуу, малыг тууж гаргалаа   
Үзсэн: 700 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй