Шууд Chart

“Дорнын говь” компанийн захирал Дэлгэрсайханыг батлан даалтад гаргав

2013-07-24 18:33:25

Өнгөрсөн долоо хоногт,“Дорнын говь” компанийн захирал Дэлгэрсайханыг цагдан хорьж, 72 цагийн дараа батлан даалтад гаргасан байна. Түүнийг их хэмжээний татвараас зайлсхийсэн гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар УМБГ-т шилжүүлжээ. Албан бус эх сурвалжийн мэдээллээр түүнийг Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь төмрийн хүдрийн ордоос төмөр замаар хүдэр тээвэрлэн БНХАУ руу гаргахдаа вагоны даацын хэмжээг багасган гаальд мэдүүлж, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэж үзэж байна. “Дорнын говь” компани нь “Болд төмөр Ерөө гол” компанитай хамтран “Дорнын төмөр зам” гэсэн компани байгуулсан юм. 2012 онд буюу өмнөх засгийн газрын үед  “Дорнын төмөр зам” болон “Монголиантранслайн” компани Сайншандаас Тавантолгой руу татах 200 гаруй км төмөр замын суурь бүтцийг концессийн гэрээний дагуу барих-ашиглах-шилжүүлэх төслийг 20 жилийн нөхцөлтэйгээр аваад өөрийн хөрөнгөөр эхлүүлж байж. Гэвч одоо ажил нь зогсоод байгаа гэлээ. Энэ мэтчилэн Дэлгэрсайханыг шалгах тодорхой үндэслэлүүд гарсан тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. 

 

“Дорнын говь” компанийн захирал Дэлгэрсайханыг батлан даалтад гаргав  
Үзсэн: 1401 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй