Шууд Chart

ЕБС-иудад физикийн хичээлийн хэрэглэгдэхүүн хүлээлгэн өглөө

2023-01-23 10:38:32

Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар МУБИС-ийн дэргэдэх гарааны компанид физикийн хичээлийн сургалтын 240 нэр төрлийн хэрэглэгдэхүүнийг бүтээсэн. Эдгээр хэрэглэгдэхүүнийг ерөнхий боловсролын 40 сургуульд энэ сарын 19-ний өдөр хүлээлгэн өглөө. Мөн энэ тоног төхөөрөмж дээр ажиллах, ашиглах багш нарыг 2 өдрийн сургалтад хамруулж байгаа юм.

Сурагчдыг физик, технологийн хичээлд сонирхолтой болгоход энэ хамтын ажиллагааны зорилго оршиж байна. Энэ хэрэглэглэхүүнийг хичээл сургалтад ашигласнаар ЕБС физикийн хичээл илүү сонирхолтой, өгөөжтэй болно.

Мөн импортоор өндөр үнээр авдаг байсан сургалтын багаж, тоног төхөөрөмжийг хямд өртгөөр дотооддоо үйлдвэрлэх боломжтойг харуулж байгаа юм.

Хэрэглэгдэхүүн хүлээлгэж өгөх арга хэмжээний дараа Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан МУБИС-ийн Математик байгалийн ухааны тэнхимтэй танилцсан.

Дээрх хичээлүүдийг хувийн сургуулиудын жишгээр зохион байгуулах, лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах, багшийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр дэмжин ажиллана гэдгээ онцоллоо.



ЕБС-иудад физикийн хичээлийн хэрэглэгдэхүүн хүлээлгэн өглөө  
Үзсэн: 719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй