Шууд Chart

Лего роботын үндэсний аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

2023-01-23 11:25:30

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын шинжлэх ухаан, технологи, инженерчлэлийн боловсролыг дэмжих, дэлхийн роботын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох сурагчдыг сонгон шалгаруулах, робот сонирхдог, түүгээр хичээллэх сонирхолтой хүүхэд залуус хөгжих боломж бүрдүүлэх зорилготойгоор БШУЯ, Монголын роботын нийгэмлэг НҮТББ хамтран "Монголын лего роботын үндэсний аварга шалгаруулах тэмцээн"-ийг өнөөдөр /2023.01.23/ UG Arena спорт паласт зохион байгуулж байна.

Тэмцээнийг Оюу толгой ХХК, Уран ган палас ХХК дэмжиж, хамтран ажиллаж байна.

Тэмцээний үндсэн төрөлд "Into orbit" буюу "Сансрын хиймэл дагуул, дэлхийн тойрог зам" сэдвийн хүрээнд Улаанбаатар хот болон Хөвсгөл, Хэнтий, Гов-Алтай, Өмнөговь, Дархан-Уул, Орхон, Баянхонгор, Завхан аймгийн нийт 23 сургуулийн 6-10 дугаар ангийн 26 баг, 150 сурагч оролцоно.

Харин чөлөөт төрөлд ЕБС-ийн сурагч, оюутан залуусаас бүрдсэн 105 баг, дараах 5 төрлөөр өрсөлдөнө. Үүнд:

1. Сумо робот (автомат, 3 кг)

2. Сумо робот (радио удирдлагатай, 3кг)

3. Америк хөл бөмбөг

4. Мини сумо робот (авомат, 500 гр)

5. Шугам дагадаг автомат робот

Мөн робот техник, автоматжуулалтын сэдвээр ШУТИС, Одон орон, геотехнологийн хүрээлэн, ЕБС-иудын хамтарсан үзэсгэлэн сонирхогч хүүхэд, залууст бүтэн өдөржин нээлттэй зохион байгуулагдана.


Лего роботын үндэсний аварга шалгаруулах тэмцээн эхэллээ  
Үзсэн: 691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй