Шууд Chart

Ази тивийн аварга шалгаруулах 22 хүртэлх насны боксын тэмцээн үргэлжилж байна

2023-01-23 12:49:33

Ази тивийн аварга шалгаруулах 22 хүртэлх насны боксын тэмцээний эмэгтэйчүүдийн 57, 60, 63, 66 кг жинд Б.Золжаргал, Т.Номин-Эрдэнэ, Г.Бадмаараг нар финалд шалгарч аваргын алтан медалийн төлөө тулалдахаар болжээ.

Тодруулбал, 57, 63 жинд Б.Золжаргал, Г.Бадмаараг нар Непал болон Казахстаны тамирчинтай тулалдаж илт илүүрхэн ялав.

Мөн Т.Номин-эрдэнэ Вьетнам Улсын тамирчинтай тулалдаж хоёрдугаар үед Техникийн нокаут (ТКО)-аар ялж, аваргын төлөө хүч үзэхээр болов.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ази тивийн аварга шалгаруулах 22 хүртэлх насны боксын тэмцээн үргэлжилж байна   
Үзсэн: 346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй