
Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 31 дэх удаагийн тэмцээн БНХАУ-д болох байсан хэдий ч хорио цээрийн улмаас өнгөрсөн сарын 16-18-нд цахимаар зохион байгуулагдаж Дэлхийн ой тогтоолтын спортын холбооноос тэмцээний нэгдсэн дүнг энэ сарын 21-нд албан ёсоор зарлажээ.
Тус тэмцээнд 24 улсын шилдэг 400 гаруй тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр бага насны ангилалд 4813 оноогоор Э.Үүрийнцолмон, өсвөр насны ангилалд 5512 оноогоор Ц.Оюун-Эрдэнэ, насанд хүрэгчдийн ангилалд 7904 оноогоор олон улсын их мастер Т.Тэнүүн нар тэргүүлж нас насны ангилалдаа дэлхийн аварга болсон байна. Мөн олон улсын их мастер Т.Тэнүүн ерөнхий дүн буюу тэмцээнд оролцсон бүх тамирчнаас хамгийн өндөр оноо авснаар 2022 оны Ой тогтоолтын дэлхийн аваргаар тодорлоо.
Мөн Монгол Улсаа төлөөлж Улаанбаатар хот болон орон нутгаас нийт 30 тамирчин тус тэмцээнд оролцсоноос их мастер цолны болзлыг Ц.Оюун-Эрдэнэ, Н.Нандин-Учрал, З.Намуун, олон улсын мастер цолны болзлыг Э.Үүрийнцолмон, Б.Дөлбаяр, Ц.Номин-Эрдэнэ, Э.Хишиг-Эрдэнэ, Г.Наранцацрал нар хангажээ.
Сонирхуулахад, Монголын ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлтийн шигшээ баг 61 дэх олон улсын тэмцээндээ амжилттай оролцож 105 цом, 1169 медаль хүртэж Гиннес болон дэлхийн олон дээд амжилтыг эзэмшиж буй амжилтын буухиагаа таслалгүй үргэлжлүүлж байна.
Монголын ой тогтоолтын шигшээ баг 3 дахь удаагаа дэлхийн аварга боллоо | ||
Үзсэн: 381 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.