Энэ жилийн уралдаанд хэрхэн оролцох вэ?
Оролцохыг хүссэн хүмүүс дараах холбоосоор өргөдлийн маягтыг бүтээлийн хамт шалгаруулах комисст илгээнэ.
БҮТЭЭЛИЙН_ШАЛГУУР:
o Хөндсөн сэдэв, асуудал нь чухал бөгөөд шинэ /нийгэмд өөрчлөлт, эерэг үр нөлөө авчрахуйц, сонирхолтой таамаглал дэвшүүлсэн/
o Асуудлыг цогц байдлаар судалсан /тодорхой түүх өгүүлсэн асуудал, үүний зөрчил, шийдэл, гарцын хамаарал, зүй тогтлыг нээсэн/
o Бүтээлийн төрөл: Эрэн сурвалжилсан өгүүлэл ба эрэн сурвалжилсан дата сэтгүүл зүйн өгүүлэл, нийтлэл нэвтрүүлэг
o Мэргэжлийн болон ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй, хуулийн хүрээнд ажилласан байх
УРАЛДААНЫ БОЛЗОЛ:
o Монголд албан ёсоор бүртгэгдсэн буюу тогтмол үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид бие дааж болон баг, редакцын бүрэлдэхүүнээр оролцох боломжтой байх
o Уралдаанд ирүүлэх бүтээлийг нэг жилийн хугацаанд буюу 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 2023 оны дөрөвдүгээр сарын 14 хүртэлх хугацаанд нийтэлж, нэвтрүүлсэн байх
o Тогтмол үйл ажиллагаа явуулж буй радио, телевиз, хэвлэмэл болон цахим хэрэгсэлд нийтлэгдсэн байх (хувийн блог болон нийгмийн мэдээллийн сүлжээнд нийтлэгдсэн бүтээлийг уралдаанд хамруулахгүй)
o Өөр хоорондоо уялдаа хамаарал бүхий цуврал бүтээл байж болно.
Бүртгэлийн холбоос: https://forms.gle/N8ZzvyVtDfdRkdqa8
БҮТЭЭЛ АВАХ СҮҮЛИЙН ХУГАЦАА: 2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны Бямба гараг, 23.59 цаг
Тодруулга, лавлагаа авахыг хүсвэл pim@pressinst.org.mn хаягаар болон 350002, 97070709 зэрэг утсаар холбоо барина уу.
| “Цахиур-2022” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан зарлагдлаа | ||
| Үзсэн: 815 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.