Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн удирдлагатай уулзан, төслүүдийн явцтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төслийг зохицуулагч Д.Энхболд танилцуулав. Төсөл Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хороонд 2020-2023 оны хооронд хэрэгжих бөгөөд нийслэлийн гэр хорооллын иргэдэд хүрэх нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах жишиг төсөл хэрэгжүүлэх зорилготой. Энэ хүрээнд нийт автобусны 18 зогсоол байгуулахаас хоёр нь битүү байх гэнэ. Чингэлтэйн эцэст дөрвөн автобус зэрэг зогсох битүү зогсоол байгуулах юм. Мөн найман нэгжид газар чөлөөлөх шаардлага тулгарсан гэдгийг хэлж байлаа.
Хотын дарга стандартаа барьж, нэг загвараар барих шаардлагатайг сануулав.
| Автобусны 18 зогсоол байгуулна | ||
| Үзсэн: 409 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.