
Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа өндөрлөж, нутаг нутгийн хүчтэн 512 бөх зодоглосон. Дөрвийн даваанд Дархан аварга Г.Өсөхбаяр, аварга С.Мөнхбат, аварга Г.Эрхэмбаяр нар тус тус даваад байгаа.
Мөн Б.Бадамсүрэн, Г.Баасандорж, Л.Лха-Очир, Н.Адъяабат, М.Бадарч, Б.Суманчулуун, Ч.Батчулуун нарын аймаг, цэргийн цолтой залуу бөхчүүд тавын даваанд начин цолын төлөө барилдахаар тунаж үлдлээ.
Хүчит бөхийн тавын даваа удахгүй эхэлнэ | ||
Үзсэн: 1341 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.