2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Хотын Ерөнхий менежерийн А/05 тоот тушаалаар Нийслэлийн Онцгой байдлын газар, Хотын стандарт, хяналтын газар, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв ОНӨААТҮГ, Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ, төвийн зургаан дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга зэрэг нийт 24 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй халиа дошин, хаврын шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хэсгийг байгуулав.
Тус ажлын хэсэг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд төвийн 6 дүүрэгт халиа дошин үүссэн болон үүсэж болзошгүй байршлуудад ажиллаж байна. Тэд нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 17-ны өдөр хүртэл хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх, үерийн барилга байгууламжид үзлэг шалгалт хийх юм.
Хотын Ерөнхий менежерээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу өчигдөр Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн халиа дошин үүссэн болон үүсэж болзошгүй нийт 20 байршилд ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
| Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хэсгийг байгуулав | ||
| Үзсэн: 365 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.