Шууд Chart

Аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нарын цугларалт эхэллээ

2023-01-26 14:10:13

  Энэ удаагийн цугларалт нь Монгол Улсын аюулгүй байдал, Батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бэхжүүлэх бодлогын шинэчлэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлж, түүнийг орон нутагт хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Энэ үеэр Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар цугларалтад оролцож буй бие бүрэлдэхүүнд хандан зарим үүрэг, чиглэлийг өглөө. Үргэлжлүүлэн Цэргийн штабын дарга нар зарим илтгэлийг хэлэлцүүлж, ҮБХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академи болон Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын үйл ажиллагаатай танилцах юм гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.


Аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нарын цугларалт эхэллээ  
Үзсэн: 556 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй