
Mонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын эрэгтэйчүүдийн харваанд түрүүлсэн Ховд аймгийн Булган сумын уугуул, “Хангарьд” спорт клубын харваач, Улсын хошой мэргэн Лхамжавын Отгонбаярт “Улсын гоц мэргэн” цол, эмэгтэйчүүдийн харваанд түрүүлсэн Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Улсын гоц мэргэн Холхорын Оюунчимэгт “Улсын гарамгай мэргэн” цолыг тус тус олголоо.
Мэргэн харваачдад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улсын цол, шагналыг гардуулан өгч баяр хүргэв. Мөн өсвөрийн харваачдад шагнал гардууллаа.
Үндэсний сурын харваачдад улсын цол олгов | ||
Үзсэн: 1470 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.