
Питэр Сийвврайт Оксфордын их сургууль болон Манчестрийн “Royal Northern college of music”-ийг төгссөн цагаасаа хойш гоцлол төгөлдөр хуурчаар дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчид болон орчин үеийн Англи, Америкийн хөгжмийн зохиолчдын зохиолуудыг дэлхийн олон орноор тасралтгүй тоглосон төгөлдөр хуурч ажээ.
Тэрбээр энэ удаа Монголд урьд нь манай тайзнаа тоглогдож байгаагүй дэлхийн сонгодгуудаас болон Англи8 Америкийн хөгжмийн зохиолчдын виртуоз ур чадвар шаардсан тун сонирхолтой зохиолууд,ыг Монгол Улсын Консерваторийн тайзнаа сонсгохоор бэлдсэн байна.
Энэхүү ховор тохиох төгөлдөр хуурын тоглолт ирэх 2 дугаар сарын 2-нд 18:00 цагт Монгол Улсын Консерваторийн Б танхимд болно.
Английн төгөлдөр хуурч Питэр Сийвврайт Монголд тоглолтоо хийнэ | ||
Үзсэн: 474 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.