Шууд Chart

Баяр наадмын хүчит бөхийн долоогийн даваа эхэллээ

2014-07-12 18:23:04

Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн долоогийн даваа эхэллээ.

Долоогийн даваанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Улсын арслан Х.Мөнхбаатар, Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын гарьд Д.Рагчаа, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын гарьд Б.Гончигдамба, Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Улсын гарьд Н.Ганбаатар, Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба, Увс аймгийн Ховд сумын харьяат "Увс нуур" дэвжээний бөх улсын харцага Н.Батсуурь, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын начин Б.Пүрэвсайхан, Завхан аймгийн Идэр сумын уугуул, Улсын начин Ш.Жаргалсайхан нар шөвгөрч үлдээд байна.

Ам авсан байдлыг танилцуулбал:

Улсын арслан Х.Мөнхбаатар Улсын начин Ш.Жаргалсайханыг, Улсын гарьд Д.Рагчаа Улсын харцага Н.Батсуурийг, Улсын гарьд Н.Ганбаатар Улсын начин Б.Пүрэвсайханыг амлан авч,  Улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба нар туналаа.


Баяр наадмын хүчит бөхийн долоогийн даваа эхэллээ  
Үзсэн: 2150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй