Шууд Chart

"Тоёота" компани Н.Батсуурьт автомашин бэлэглэлээ

2014-07-13 15:11:39

Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр Японы "Тоёота" компани ажиллаж, энэ жил анх удаа Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг “Ланд крузер-200” маркийн авто машинаар шагнахаар болсон юм. Энэхүү бай шагналыг энэ жилийн баяр наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртсэн  Увс аймгийн Ховд сумын харьяат, "Увс нуур" дэвжээний бөх Н.Батсуурьт гардуулах ёслол Чингисийн талбайд боллоо.

Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Шадар Сайд Д.Тэрбишдагва, НИТХ-ын дарга Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон “Тоёота” компанийн Зүүн Ази болон далайн эргийн орнуудыг хариуцсан Ерөнхий захирал ноён  Хидака нар оролцов.

Энэ жилийн баяр наадамд түрүүлсэн Монгол Улсын арслан Н.Батсуурьт ийнхүү өндөр шагнал олгож байгаад Чингисийн талбайд цугларсан наадамчин олон чин сэтгэлээсээ талархаж байлаа.


"Тоёота" компани Н.Батсуурьт автомашин бэлэглэлээ  
Үзсэн: 4672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.35.xxx [182.160.35.xxx] 2014-07-13 20:23
Bayar hurgie.buhiin buyan ihee. Tsolondoo bagtaj saihan barildaarai. Amjilt husie.

Бидэнтэй нэгдээрэй