Шууд Chart

ЭМДЕГ-ын удирдлагууд Дэлхийн банкны эрүүл мэндийн зөвлөхүүдтэй уулзлаа

2023-02-01 09:17:37

Дэлхийн банкны эрүүл мэндийн зөвлөхүүд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллаж, эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажил тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл сонсч цаашид хэрхэн хамтран ажиллах, санхүүгийн болон тeхникийн туслалцаа үзүүлэх боломжийн талаар харилцан ярилцаж санал солилцлоо.

Уулзалтаар ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах стратегийн худалдан авалтын үйл ажиллагаа, эрүүл мэндийн байгууллагуудаас иргэн-даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний чанар, үр дүнг санхүүжилттэй нь уялдуулж хэрхэн чанарын хяналт, үнэлгээг хийдэг, ЭМД-ын цахим системийн талаар танилцуулж, сонирхсон асуултад хариулт өглөө.

Уулзалтад ЭМДЕГ-ын газар, хэлтсийн дарга нар болон цахимаар 21 аймаг 2 дүүргийн удирдах албан тушаалтнууд оролцож, мэдээлэл авлаа.

Эх сурвалж: ЭМДЕГ


ЭМДЕГ-ын удирдлагууд Дэлхийн банкны эрүүл мэндийн зөвлөхүүдтэй уулзлаа  
Үзсэн: 345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй