Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбарын үйлдвэр, компаниудын удирдлагуудын ээлжит өргөтгөсөн шуурхай хурлыг 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр зарлан хуралдууллаа. Хуралд нийт 47 байгууллагын удирдлагууд танхим болон цахимаар оролцож, 2022-2023 оны өвөлжилт болон тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэв.
Хурлын эхэнд “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК мэдээлэл хийсэн. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 4.7 хувиар өссөн бол, 2022-2023 оны өвлийн горимын төлөвлөлт 2.45 хувиар нэмэгдсэн нь гадна агаарын температур олон жилийн дунджаас илүү өндөр байгаатай холбон тайлбарлалаа. Мөн 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр эрчим хүчний систем 1474МВт хүрч ажилласан нь энэ өвлийн хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.
Сайд Б.Чойжилсүрэн хурлын үеэр үйлдвэр, компаниудад үүсээд буй өр, авлагыг бууруулахад онцгой анхаарч ажиллах, аюулгүй ажиллагааны үзлэг, шалгалтыг хуваарийн дагуу тогтмол хийх, 2023 мөнгөн урсгалыг сар бүр гаргаж танилцуулах, баяр ёслолын үеэр хариуцлагатай ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өгсөн. Мөн дулааны болон дулааны цахилгаан станцууд, эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнууд богино хугацаанд өсөн нэмэгдэх хэрэглээний тооцооллыг гаргаж танилцуулахаар боллоо.
Энэ өвлийн цаг агаар олон жилийн дундажтай харьцуулахад хүйтэн байгаа ч салбарын хамт олон зүтгэлтэй ажиллаж, сайн давж байгааг онцолсон юм гэж УБЦТС ТӨХК-иас мэдээллээ.
| УБЦТС: 2022-2023 оны өвлийн эрчим хүчний оргил ачаалал 1474МВт хүрээд байна | ||
| Үзсэн: 464 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.