Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт баримтлах Жендерийн стратеги нь салбарын бодлого, хөтөлбөрүүдийн төлөвлөлт, үйл ажиллагаа, хэрэгжилт, үнэлгээнд жендерийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, бүх нийтийн цахим ур чадавхыг сайжруулах салбарын стратегийг жендерийн арга зүйгээр дэмжих зорилготой юм. Энэ хүрээнд:
- Салбарын жендерийн тэгш байдлыг хангах тогтолцоо, чадавхыг хөгжүүлэх,
- Салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, ажлын орчин нөхцөлийг сайжруулах, үйл ажиллагааг жендерийн арга зүйгээр дэмжих,
- Салбар, байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээний жендерийн эерэг үр нөлөөг дэмжин, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн бөгөөд 2026 он хүртэл 2 үе шаттай хэрэгжинэ.
Стратегийн эхний шатны хэрэгжилтийн үр дүнг 2025 оны эхний улиралд үнэлж, хоёрдугаар шатанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зөвлөмж гаргах юм гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
| ЦХХХЯ: “Жендерийн стратеги, үйл ажиллагааны чиглэл”-ийг баталлаа | ||
| Үзсэн: 344 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.