Шууд Chart

Утаажилтын бүсээс 56 иргэнийг гаргаж, 765 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

2023-02-06 09:33:34

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 29 дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд шуурхай үүрэг гүйцэтгэлээ.

Гал түймрийн утаажилтын бүсээс 56 иргэнийг гаргаж,  765 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан юм.

Нийт дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.5 хувь буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Утаажилтын бүсээс 56 иргэнийг гаргаж, 765 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав  
Үзсэн: 415 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй