Шууд Chart

Хугацаат цэргийн алба хаагчдын шүдийг эмчилнэ

2023-02-06 12:47:45

Зэвсэгт хүчний Жанжин штабын Эрүүл мэндийн хэлтсээс Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад “Амны хөндийн эрүүл мэнд” уламжлалт аяныг он гарсаар хэрэгжүүлж эхлээд байна.

Зэвсэгт хүчний 120 дугаар ангид 1 дүгээр сарын 31-ний өдрөөс эмчилгээ, оношилгоог эхлүүлсэн  бөгөөд Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн шүдний эмч О.Насандэлгэр, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн шүдний эмч Б.Сувд-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн шүдний эмч Э.Долгоржав нар ажиллаж байна.

Томилгоот эмч нар хугацаат цэргийн хаагчдын амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, эмчилгээнээс гадна байнгын бүрэлдэхүүнд “Амны хөндийн өвчлөл үүсгэдэг эрсдэлт хүчин зүйл”, “Амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх амархан”, “Шүд цоорох шалтгаан”, “Шүдийг хэрхэн зөв угаах вэ” зэрэг сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Хугацаат цэргийн алба хаагчдын шүдийг эмчилнэ  
Үзсэн: 455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй