Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Рамсей-120” эрдэм шинжилгээний семинар болно

2023-02-09 07:12:05

Өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Сити тауэр

09:00 цагт: "Тогтвортой хөгжлийн төлөө" сэтгүүлчдийн клубын "Өглөөний цагийг өөртөө" уулзалт "Үнэт цаасны зах зээл ба боломж" сэдвээр өрнөнө.


Монгол Улсын Их сургуулийн Номын сан

10:00 цагт: Английн сод математикч, эдийн засагч, философич Фрэнк Рамсейн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Рамсей-120” эрдэм шинжилгээний семинар болно. Тус семинарыг МУИС, ШУА, ШУТИС, Монголбанк хамтран зохион байгуулах юм.


Хот байгуулалт, хөгжлийн газар

11:00 цагт: Эмч О.Энхмаа Хот байгуулалт Хөгжлийн газарт шаардлага хүргүүлж, сэтгүүлчдэд энэ талаараа мэдээлэл өгнө. Утас: 88824051


Зам, тээврийн хөгжлийн яам

11:30 цагт:  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс санаачлан Улаанбаатар төмөр зам ХНН-ийн зорчигчийн галт тэрэг, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын орон нутгийн тээвэр, МИАТ ТӨХК-ийн нислэгээр үйлчлүүлэхдээ тарифын хөнгөлөлт үзүүлэхээр болсон талаар мэдээлнэ. Утас: 88057167


"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: "Бид ориловч ТӨР дүлий" сэдвээр хүүхдийн мөнгөө авч чадаагүй ээжүүдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал зарлалаа..


Монголын хүүхдийн урлан бүтээх төв

14:00 цагт: Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн багш нарын 12 дахь удаагийн “ART & Craft - 2023” шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа, ART & CRAFT уран бүтээлийн тэмцээн болно.


ӨНӨӨДӨР: “Рамсей-120” эрдэм шинжилгээний семинар болно  
Үзсэн: 891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй