Шууд Chart

“Тикийн гайхамшиг” хамтарсан дадлага сургуулийн талаар санал солилцов

2023-02-08 11:34:37

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Тикийн гайхамшиг” туршлага солилцох хамтарсан дадлага сургуулийг ирэх зургаадугаар сард Увс аймагт зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг, АНУ-ын ЭСЯ-ны мэргэжилтэн Рено Бамфорд, хошууч Скотт Персинг, мөн яамны мэргэжилтэн Б.Нандинчимэг дадлага сургуулийн төлөвлөгч, ахмад Дерек Матерковски, түрүүч Адам Азар тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, сургуулийн онцлог, үйл ажиллагааны мэдээлэл өглөө.

Мөн ОБЕГ-ын дэргэдэх Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн барилгын ажлын талаар харилцан санал солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


“Тикийн гайхамшиг” хамтарсан дадлага сургуулийн талаар санал солилцов  
Үзсэн: 439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй