Салхитын ордын Хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн оролцогч талуудын ээлжит уулзалт 2023 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр боллоо.
Энэ удаагийн уулзалтаар оролцогч талуудад төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, Салхитын ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг цаашид тогтвортой хэрэгжүүлэхэд анхаарах алхмууд, төлөвлөсөн ажлууд болон газар хэлбэршүүлэлтийн зураг төсөл болон нутгийн иргэдийг уурхайтай танилцуулах “Мэдээлэл солилцох өдөрлөг”-ийн үр дүнг тус тус танилцуулав.
Уулзалтад Erdenes Silver Resource LLC-ийн инженер, техникийн баг, МERIT төслийн баг, Канад улсын байгаль орчны зөвлөх үйлчилгээний “Си Пи Пи Энвайронмэнтал” корпорац, Mining Journal, үндэсний зөвлөхүүдээс бүрдсэн Төлөвлөлтийн баг, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам/Ministry of Mining and Heavy Industry, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, УСНЫ ГАЗАР, Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар, Гурвансайхан сумын ЗДТГ, Гурвансайхан сумын ИТХ зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр оролцогчид жишиг төслийн явц сайн, холбогдох үр дүн гарсан талаар дурдав. Тухайлбал, уурхайн хаалтын төлөвлөлтийн үйл ажиллагаанд нутгийн иргэдийн оролцоог хангаж, тогтмол мэдээлэл өгөхийн ач холбогдол, гарч буй эерэг үр дүн, иргэдийн мэдлэг дээшилсэн байдал, үндэсний зөвлөхүүд, компанийн ажилтнууд, төрийн албан хаагчдын чадавх бэхжиж байгааг онцлов. Мөн компанийн зүгээс уурхайг хаахын тулд хангалттай төсөв хөрөнгийг урьдчилан төлөвлөж хуримтлуулах нь чухал хэмээв.
Түүнчлэн орон нутгийн оролцогч талууд уурхай хаасны дараа уурхайн барилга байгууламж, дэд бүтцийг ашиглан эдийн засгийн боломжуудыг бий болгох хүсэлтэй буйгаа илэрхийлэв.
Эх сурвалж: Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар
| Салхитын ордын хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн оролцогч талуудын ээлжит уулзалт боллоо | ||
| Үзсэн: 654 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.