Шууд Chart

МИАТ: Зорчигчид тээшээ авахдаа бүрэн бүтэн байдлыг шалгаж байхыг анхааруулж байна

2023-02-08 14:44:41

Зорчигч таны тээш тээвэрлэлтийн явцад алдагдсан, эвдэрч гэмтсэн, тээшнээс эд зүйлс алга болсон тохиолдолд тухайн гааль, хяналтын талбайгаас гарахаас өмнө, тээшнийхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж байхыг МИАТ ТӨХК-өөс анхааруулж байна.

Хэрвээ тээш гэмтсэн бол, тээшний ажилтанд мэдэгдэж тээшний зөрчлийн тухай маягт буюу PIR AKT бөглөхийг зөвлөж байна. Ингэснээр холбогдох авиа компани нь журмын хүрээнд зохих арга хэмжээ авах нөхцөл бүрдэх юм.

Жич: Нисэх буудлын тээш хүлээн авах хэсгээс гадагш гарч явсны дараа тээш гэмтсэн тухай мэдэгдсэн тохиолдолд эсхүл PIR AKT бөглөөгүй бол тээвэрлэгч компани хариуцахгүй болохыг анхаарууллаа.

ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ МИАТ-ТӨХК


МИАТ: Зорчигчид тээшээ авахдаа бүрэн бүтэн байдлыг шалгаж байхыг анхааруулж байна  
Үзсэн: 409 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй