Шууд Chart

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд хохирсоор байна

2014-07-16 12:45:46

Хорих ангид хоригдож байгаа эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь гэр бүлийн маргаан, түүнээс үүдэлтэй асуудлаар хоригдож байна. Жилд гардаг нийт гэмт хэргийн 50 орчим хувь нь гэр бүлийн хүрээнд гарч байна. Үүнээс болж  хорих ангид ял эдлэх эмэгтэйчүүдийн тоо өсөх хандлагатай байгааг албаныхан хэллээ.   

Иймээс гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан нөхцөлийг өргөн хүрээнд харах цаг нэгэнт болсон. Энэ асуудалд иж бүрэн зохицуулалт, хяналт, хариуцлага хэрэгтэй байна гэж Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал Д.Энхжаргал ярилаа.
 
Энэ онд гэхэд гурван мянга гаруй эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртжээ. Улмаар сүүлийн хоёр жилийн дотор 70 гаруй эмэгтэй нас барсан гэж Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс мэдээлж байна. 

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд хохирсоор байна  
Үзсэн: 769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй