Шууд Chart

Энэ оны эхний 1 сард экспортод 1077.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргажээ

2023-02-08 16:45:43

Энэ оны эхний 1 сард экспортод 1077.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 99.7 хувиар өссөн байна.  

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 875.6 сая ам.доллар буюу 81.2 хувь, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 121.9 сая ам.доллар буюу 11.3 хувь, ургамлын гаралтай бүтээгдэхүүн 31.4 сая ам.доллар буюу 2.9 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 95.5 хувийг эзэлж байна

Монгол Улс дэлхийн 39 оронд бараа экспортлосноос  БНХАУ-д 86.4 хувь, Швейцарт 11.3 хувь, Сингапурт 0.8 хувь тус тус ногдож нийт экспортын  98.5 хувийг дээрх орнууд эзэлж байна.

Эх сурвалж: ГЕГ


Энэ оны эхний 1 сард экспортод 1077.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргажээ  
Үзсэн: 472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй