Япон улсад ажиллаж байгаа боловсрол, шинжлэх ухааны яамны холбогдох хүмүүс Жайка Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын ерөнхийлөгч, ноён Танака Акихико, дэд ерөнхийлөгч, ноён С.Имото нартай уулзлаа.
Шинжлэх ухаан, инновац хөгжүүлэлтийн чиглэлд төсөл хэрэгжүүлж, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй гарааны бизнесийг дэмжих чиглэлд хамтран ажиллах санал тавилаа.
Япон Улсын Засгийн газрын зээлээр баригдсан Монгол-Японы эмнэлгийн 2 дахь шатны хөтөлбөрийг эхлүүлж, эмнэлгийн өргөтгөл, чадварлаг эмч нарыг үе шаттай бэлтгэх, орчин үеийн өндөр нарийвчлалтай эрүүл мэндийн тоног төхөөрөмж нийлүүлэх асуудлыг шийдвэрлэхээ Жайкагийн удирдлагууд илэрхийллээ.
Монгол-Японы эмнэлэг АШУИҮС-ийн харьяа учраас Их сургуулийн дэргэдэх судалгааны цогцолбор хүрээлэнгийн бүтэцтэй байх шаардлага үүссэн. Энэ чиглэлээр Японы Их сургуулийн дэргэдэх эмнэлгүүд, эрүүл мэндийн судалгааны төвүүдтэй хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр ярилцлаа гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
| Япон Монголын Эмнэлгийн үйл ажиллагааг өргөтгөх чиглэлээр Жайкатай хамтран ажиллана | ||
| Үзсэн: 565 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.