Шууд Chart

Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа

2023-02-09 16:14:04

Соёлын сайд Ч.Номин өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа. 

Талууд хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцож, сонгодог урлаг, кино урлаг, соёлын өвийн хамтарсан судалгаа шинжилгээг өргөжүүлэн ажиллахаар ярилцав. 

Тухайлбал, ноён Элчин сайд Кшиштоф Бойко түүхэн архивын баримтын хамтарсан судалгаа хийж, үзэсгэлэн гаргах тухай санал тавьсныг Соёлын сайд Ч.Номин хүлээн авч, үзэсгэлэнг 2024 онд багтаан гаргахаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлцгээв. 

Мөн Монгол Улсад Кино урлагийг дэмжих тухай хууль батлагдаж, гадаадын кино уран бүтээлчидтэй хамтран ажиллах таатай боломж бүрдсэн тул хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан кино бүтээлийг бодлогоор дэмжих талаар ярилцлаа. 

Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны дунд уламжлал болгон зохион байгууллагддаг байсан жаазз хөгжмийн хамтлагийн хамтарсан тоглолтыг орчин цагтай нийцүүлсэн өнгө аясаар сэргээн тоглуулах, харилцан туршлага солилцох асуудлаар ярилцав.

Эх сурвалж: Соёлын яам


Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй