Шууд Chart

Дорнод аймагт сонгодог хөгжмийн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжлээ

2023-02-09 16:16:13

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр (ДБЭТ) –ын Симфони найрал хөгжим, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын МУАЖ В.Болордойн нэрэмжит Симфони оркестрын хамтарсан тоглолт болон сонгодог хөгжмийн сургалтууд Дорнод аймагт болж өндөрлөлөө.

Сонгодог хөгжмийн “Сонгодог хөгжим-3” хамтарсан тоглолтыг 60 мэргэжлийн хөгжимчин тоглосон бөгөөд Монголын болон дэлхийн сор болсон сонгодог бүтээлүүдийг эгшиглүүлж, аймаг орон нутгийн 3000 гаруй үзэгчид хүргэжээ.

Мөн Дорнодын театрын тайз, симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүн  энэ сараас эхлэн хүүхдэд хөгжмийн боловсрол олгох зорилгоор “Сонгодог хөгжим-4” боловсролын хөтөлбөрийг эхлүүлж, аймгийнхаа Ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн 4000 гаруй сурагчийг хамруулсан байна.

Энэ талаар Дорнод аймгийн театрынхан “Хүүхдүүдийнхээ нас, сэтгэхүй, зан төлөвийн онцлогийг судалж, түүнд нь нийцүүлж тохируулж чадвал өсвөр залуу үе, хүүхдүүд сонгодог урлаг, сонгодог хөгжмийг шимтэн сонирхож, ойлгон хүлээн авч байна” гэлээ.

Эх сурвалж: Соёлын яам


Дорнод аймагт сонгодог хөгжмийн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжлээ  
Үзсэн: 702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй