Хүйтэн, сэрүүний улирал эхэлж халтиргаа гулгаа ихсэж, улирлын ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор хүүхдийг ханиад томуу, халтиргаа гулгаа, ахуйн хүрээний осол гэмтэл , болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагч нарт дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
1. Хүүхдийг Коронавируст халдвар/ Ковид-19 /, улирлын ханиад томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх
- Хүүхдэд амны хаалт зүүлгэж, гарыг нь ариутгаж хэвшүүлэх
- Эцэг эхчүүд хүүхдэдээ улиралд нь тохирсон дулаан хувцас өмсгөх
2. Хүүхдийг хот орчмын голын мөс, амралтын газар, цанын баазуудад цана чаргаар гулгуулахдаа заавал асран хамгаалагч хамт байж хүүхэд халтирч унаж бэртэхээс урьдчилан сэргийлэх
3. Хүүхдийг ахуйн хүрээний осол гэмтэл болох түлэгдэлт, / халуун зуух пийшин, халуун тень, халуун тогоо, ус буцалгагч, халуун цай, хоол/ галын аюул, ил байрлах залгуур, цахилгаан хэрэгсэл, газ хий/, унах бэртэх /цонх, тагт, шат/, гар хуруугаа мэсээр зүсэх /хутга, хайч/ -ээс урьдчилан сэргийлэх
4. Насанд хүрээгүй хүүхдийг зам тээврийн хөдөлгөөнд хараа хяналтгүй, асран хамгаалагчгүй оролцуулахгүй байж зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх

Эх сурвалж: ХНХЯ
| Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж | ||
| Үзсэн: 1211 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.