Шууд Chart

Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хуралдаан боллоо

2023-02-10 12:25:40

Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн III  хуралдаан өнөөдөр /2023.02.10/  боллоо.

Тус хурлаар “Авто зам, төмөр бетон гүүр, хоолойн барилга, засварын үйлдвэрлэлийн болон төсвийн жишиг нормыг шинэчлэх, авто зам, замын байгууламжийн төсвийн программыг шинэчлэн боловсруулах“ зөвлөх үйлчилгээний тайланг хэлэлцэн дэмжлээ.

Энэ норм нь 2007 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан бол шинэчилснээр  нормчлол бодох аргачлал хялбар болж,  авто замын салбарт сүүлийн жилүүдэд нэвтэрсэн шинэ техник технологийн үйлдлүүдийг бүрэн нормчлов. Ингэснээр  авто замчдын ажлын нормын үнэлгээ нэмэгдэж байна.

Энэ ажлыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын  захиалгаар Монголын авто замчдын холбоо гүйцэтгэсэн байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.


Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хуралдаан боллоо  
Үзсэн: 351 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй