Шууд Chart

Гадаадад цэргийн сургууль төгсөгчдийн чуулга уулзалт боллоо

2023-02-10 13:14:34

тай холбогдуулан ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газраас Гадаадын цэргийн академи, сургууль төгсөгчдийн чуулга уулзалт анх удаа зохион байгууллаа.

Чуулга уулзалтаар гадаадын цэргийн академи, их, дээд сургуульд суралцсан бие бүрэлдэхүүн гадаад улс орнуудын цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцоо, стандартын талаар хэлэлцэж, тэдгээрээс Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн сургалт, бэлтгэл, батлан хамгаалах бодлогод нутагшуулах боломжтой зарим санал, бодлогыг боловсруулсан юм.

Мөн сургалтын төгсгөлд бие бүрэлдэхүүний дунд нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд үүнээс гарсан шийдэл, санаачилгыг БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудад танилцуулахаар боллоо.   

Монгол Улсын батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлэхийн хэрээр Монгол Улсаас гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад цэргийн мэргэжил дээшлүүлэх, үндсэн болон ахисан шатны сургалтуудад хамрагдаж буй алба хаагчдын тоо жил ирэх бүр нэмэгдсээр байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Гадаадад цэргийн сургууль төгсөгчдийн чуулга уулзалт боллоо  
Үзсэн: 897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй