Шууд Chart

Эзэнтэй нохой, муурны үржлийг хязгаарлах ажлыг зохион байгуулна

2023-02-11 09:43:23

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсээс Нийслэл, дүүргүүдийн мал эмнэлгүүдтэй хамтран тэжээвэр нохой, муурны үржил хязгаарлах ажлыг зохион байгуулах цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.
 
Дэлхийн олон улсад эзэнгүй золбин нохой, муурны тоог бууруулсан сайн туршлага нь үржил хязгаарлах мэс ажилбарыг үе шаттай хийсэн байдаг.
 
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олон улсын туршлага, мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэн энэ онд нохой, муурны бүртгэл, тооллого хийх, нохой, муур түр саатуулах байр барих, буудахаас бусад арга хэрэгслийг хэрэглэх арга хэмжээ авч ажиллахаар холбогдох судалгаа тооцоог хийж байна.
 
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 

Эзэнтэй нохой, муурны үржлийг хязгаарлах ажлыг зохион байгуулна  
Үзсэн: 899 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй