2023 оны ноолуур бэлтгэлд зориулан үндэсний үйлдвэрлэгчдэд 500 хүртэл тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан.
Үндэсний үйлдвэрлэгчдийн түүхий эдийн зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тэднийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих зорилгоор Олон Улсын Санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон арилжааны банкны эх үүсвэрээр уг зээлийг олгох юм.
Энэхүү зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлт 13.0 нэгж хүртэл хувийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар шийдвэрлэж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
| Ноолуурын салбарын үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно | ||
| Үзсэн: 349 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.