БНТУ-ын Хатая мужийн Антакья хотод Монгол Улсын Эрэн хайх, аврах баг гурав дахь өдрөө үүрэг гүйцэтгэж байна.
Эрэн хайх, аврах баг өчигдөр буюу хоёрдугаар сарын 10-нд нурангид дарагдсан хоёр иргэний цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.

БНТУ-ын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа болон Монгол Улсаас БНТУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, хошууч генерал Ж.Бадамбазар нар аврах багийн бааз, хээрийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Эмнэлгийн бүлэг хоёрдугаар шатны хээрийн эмнэлгийг бүрэн дэлгэж, 60 гаруй хүнд үзлэг, оношилгоо хийж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүллээ.

Түүнчлэн гамшигт нэрвэгдсэн 11 хүний гар, хөл хугарч, бусад нь шоконд орж дотор эрхтний гэмтэл авсан байсныг эмчилсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

| Монголын Эрэн хайх, аврах баг Антакья хотод гурав дахь өдрөө үүрэг гүйцэтгэж байна | ||
| Үзсэн: 2474 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.