Шууд Chart

Ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна

2023-02-11 15:23:54

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Тикийн гайхамшиг” туршлага солилцох хамтарсан дадлага сургуулийг ирэх зургаадугаар сард Увс аймагт зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, яамны мэргэжилтэн Б.Нандинчимэг дадлага сургуулийн төлөвлөгч, ахмад Дерек Матерковски, түрүүч Адам Азар тэргүүтэй ажлын хэсэг Увс аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байна.

Энэ үеэр сургуулийн онцлог, үйл ажиллагаа төлөвлөлтийн талаар харилцан санал солилцож, Онцгой байдлын газрын үйл ажиллагаа болон гал унтраах автомашин техник хэрэгсэл, аврах ажиллагааны багаж зэвсэглэмжтэй танилцаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна  
Үзсэн: 673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй