Уншигч та бүхэнд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 13-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “”, “С.Отгонгэрэл: “5Ш”-ийн төлөвлөгөө авлигыг үндэс сууриар нь цэвэрлэх бүрэн боломжтой”, “Гадаадын цахим хэвлэлүүдэд зуу, зуун саяар нь цацдаг манай улстөрчид дотоодын хэвлэлийг үл тоож сохор зоос ч гаргахаас гар татдаг” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Ноолуурын салбарын хөгжлийг урагшлуулах зорилтоос нэг алхам ухрав”, “С.Эрдэнийн бүртгүүлсэн дүрмээр Л.Гантөмөрийг сонгосон АН” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Монголын циркийн урлагийг үндэслэсэн ховорхон тавилангийн эзэд”, “М.Золзаяа: Тэжээвэр амьтны хууль байхгүйгээс иргэдийн эрх зөрчигдөж байна”, “Э.Мөнхнасан: Улс орнууд RFID чипээр авто замын төлбөр тооцоог цогцоор нь шийдвэрлэдэг” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
| Сонины онцлох мэдээний тойм | ||
| Үзсэн: 458 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.