Шууд Chart

Монголын цэргийн эмч, ажилтнууд гамшигт нэрвэгдсэн иргэдэд 24 цагийн турш эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна

2023-02-13 10:33:33

Тэд гамшигт нэрвэгдсэн иргэдэд 24 цагийн турш эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд энэ өдөр гэмтлийн болон бусад шалтгаант нийт 96 иргэн, түүний дотор 13 хүүхдэд үйлчилсэн ажээ.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан иргэдийн дундаас ясны хугаралтай 14 иргэн байсан ба тэдний ясны хугарлыг нь засаж гөлтгөнөн боолт тавьж, бусад эмчлүүлэгчдэд өвдөлт намдаах, шингэн сэлбэх эмчилгээ хийж, зарим иргэнд эмийн зөвлөгөө өгсөн байна.

Мөн бусад төрлийн өвчин эмгэг ихсэх хандлагатай байна. Зүрх судасны эмгэгтэй 15 өвчтөн, амьсгалын замын эмгэгтэй 23 хүнд өвчинд намдаах болон эмийн эмчилгээ хийжээ.

Энэ үеэр Бүгд найрамдах Турк улсын Эрүүл мэндийн яамны биет төлөөлөгч болон Тусгай хүчний секторын командлагч нар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлсний зэрэгцээ шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган ажиллахаа мэдэгдэв.

Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэд цаг харгалзахгүйгээр ирж байгаа тул тус эмнэлгийн үйл ажиллагааг 24 цагаар явуулж, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилгоожуулан ажиллаж байгаа талаар бидэнд мэдээлэв гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Монголын цэргийн эмч, ажилтнууд гамшигт нэрвэгдсэн иргэдэд 24 цагийн турш эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна  
Үзсэн: 421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй