Шууд Chart

УБТЗ ХНН: 383 вагон ачиж, дээд амжилт тогтоов

2023-02-13 13:57:28

Улаанбаатар төмөр зам ХНН энэ сарын эхний байдлаар тээврийн төлөвлөгөөгөө даван биелсүүлсэн байна. Тодруулбал, Замын-Үүд зангилааны төмөр замчид энэ сарын 11-12-ны шөнийн ээлжинд гарахдаа ганцхан шөнийн дотор 383 вагон ачаа ачиж түүхэн амжилт тогтоожээ.
 
Ачилтын төлөвлөгөө нормоо ийнхүү давуулан биелүүлэх нь тээврийн үйл ажиллагаа тасралтгүй хэвийн үргэлжилж, вагон эргэлт сайжирч, тээврийн хэмжээ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Замын-Үүд боомтын төмөр замаар нэвтрүүлэх ачаа тээврийн хэмжээ нэмэгдэх нь манай улсын экспорт, импортын тээврийн хэмжээ өсөж, боомтын сэргэлт бодитоор хэрэгжиж байгаагийн илрэл юм.

Эх сурвалж: ЗТХЯ


УБТЗ ХНН: 383 вагон ачиж, дээд амжилт тогтоов  
Үзсэн: 379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй