
"Богд банк" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2-р сарын 8-ны өдрийн ээлжит хурлаар 2022 оны 2-р хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 2.2193 төгрөг тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд эрх бүхий этгээдийн зөвшөөрөл, шийдвэр ирснээс хойш 60 хоногийн дотор хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
"Богд банк" ХК ногдол ашиг тараахаар боллоо | ||
Үзсэн: 619 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.