Шууд Chart

Монгол цэргийн эмч нарт БНТУ-ын армийн командлагчид талархал илэрхийлжээ

2023-02-14 08:22:19

БНТУ-ын Хатай муж Антакья хотод дэлгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хээрийн эмнэлэг өнгөрсөн 24 цагийн хугацаанд гамшигт нэрвэгдсэн гэмтлийн болон бусад шалтгаантай нийт 72 иргэнд /10 хүүхэд/ тусламж үйлчилгээг үзүүллээ.

Тухайлбал, ясны хугаралтай 15, зүрх судасны эмгэгтэй 21, амьсгалын замын өвчин, чихрийн шижин болон бусад эмгэгтэй 25 иргэнд эмчилгээ хийж, эмийн зөвлөгөө өгчээ.

Тусламж үйлчилгээ авах иргэд цаг харгалзахгүй ирж байгаа тул эмнэлгийн үйл ажиллагааг 24 цагаар явуулж, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилгоожуулан ажиллаж байна.

Онцлоход өчигдөр орой Турк Улсын EGE-армийн командлагч дэслэгч генерал Kemal YENI бусад тойргийн болон бригадын командлагч нарын хамт эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, талархал илэрхийлжээ гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.


Монгол цэргийн эмч нарт БНТУ-ын армийн командлагчид талархал илэрхийлжээ  
Үзсэн: 530 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй