Шууд Chart

ӨНӨӨДӨР: Хөгжлийн банктай холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан болно

2023-02-15 07:13:47

Өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Төрийн ордон

09:00 цагт: “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт үргэлжилнэ.


Шангрилла зочид буудал

09:00 цагт: Монгол Улсын Засгийн газраас 2023 - 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайдаар ахлуулсан аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооноос хөрш орон болон хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд Монгол-Орос тур оператор компаниудын хамтарсан форумыг зохион байгуулна. Утас: 88038882


Улаанбаатар чуулга

09:00 цагт: Нийслэлийн Прокурорын газраас Монгол Улсын Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан болно.


Монгол ньюс мэдээллийн төв

11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд XVII жарны усан туулай жилийн өнгө, ноён нуруу, Төгс Буянт зурхайн ёсны талаар зурхайч Л.Тэрбиш мэдээлэл хийнэ.


Замын хөдөлгөөний удирдлагын төв

13:00 цагт:  Сар шинийн баярын өдрүүдийн авто замын нөхцөл байдлаар мэдээлэл хийнэ. Утас: 88084148


Оросын шинжлэх ухаан соёлын төв 

14:30 цагт: Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Гүрбазарын Амарын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан "Амар гүүшийг дурсахуй" хүндэтгэлийн өдөрлөг болно.


ӨНӨӨДӨР: Хөгжлийн банктай холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан болно  
Үзсэн: 345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй