Шууд Chart

"Насны хишиг" болон тэтгэвэр, тэтгэмж, "Эхийн алдар" одонгийн мөнгийг өнөөдрөөс эхлэн олгож байна

2023-02-14 15:29:21

Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “ 65 болон түүнээс дээш настай ахмад настанд олгохоор заасан “Насны хишиг”-ийг жил бүрийн Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан хоёр удаа олгохоор хуульчилсан.
 
Энэ жил өнөөдөр 02 дугаар сарын 14-ний өдөр сар шинийн баярыг угтан улсын хэмжээнд:
 
• 65-69 насны 69,406 ахмад настанд тавин мянга, нийт 3,4 тэрбум төгрөг.
 
• 70-79 насны 64,912 ахмад настанд наян мянга, нийт 5,1 тэрбум төгрөг.
 
• 80-89 насны 24,010 ахмад настанд нэг зуун тавин мянга нийт 3,6 тэрбум төгрөг.
 
• 90 ба түүнээс дээш насны 3,302 ахмад настанд хоёр зуун тавин мянга нийт 825,5 сая төгрөгийг олгохоор 161,630 ахмад настны “Насны хишиг” олгох жагсаалтыг банкуудад илгээж, 13,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс хуваарилаад байна.
 
Ташрамд дурдахад, насны хишгээс гадна нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж болон эхийн алдар одонгийн мөнгийг мөн өнөөдөр олгоно. 
 
Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

"Насны хишиг" болон тэтгэвэр, тэтгэмж, "Эхийн алдар" одонгийн мөнгийг өнөөдрөөс эхлэн олгож байна  
Үзсэн: 3091 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй