Шууд Chart

Стандарт хэмжил зүйн газар Удирдлагын академитай хамтран ажиллаж байна

2023-02-14 15:48:18

Монгол Улсын Шадар  сайдын өгсөн чиглэлийн дагуу “Стандарт ба хөгжил” төрөөс баримтлах бодлого, үндэсний зорилтот хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хүрээнд Стандарт хэмжил зүйн газраас байгуулагдсан ажлын хэсэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академитай хамтран ажиллаж байна.

Бодлогын бичиг баримтуудын төслийг боловсруулахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд анхаарах асуудлууд, боловсруулах аргазүй, бусад урт болон дунд хугацааны бодлогын бичиг баримттай хэрхэн уялдуулах, нийцүүлж гаргах талаар Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн багш Ё.Батсүхтэй Стандарт, хэмжил зүйн газрын албан хаагчид санал солилцлоо.

Стандартчиллын техникийн 64 хорооны гишүүд, аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллагын дунд зохион байгуулж байгаа бодлогын бичиг баримтуудын төслийн цуврал хэлэлцүүлгээс гарсан саналыг авч нэгтгэх, дахин боловсруулалт хийгдэж байгаа энэ үед санал солилцох уулзалт болсноороо чухал ач холбогдолтой боллоо гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Стандарт хэмжил зүйн газар Удирдлагын академитай хамтран ажиллаж байна  
Үзсэн: 358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй