Өнгөрсөн 2022 оны 11 сард Борхүүг угжиж өсгөсөн гэр бүлийнхэн нь Богдхан ууланд тээвэрлэн авчирч байсан бөгөөд тэрээр өмнө бугын сүрэгт аваачиж нийлүүддэг байсан ч буцаж гэрлүүгээ гүйгээд байсан талаар иргэн Буянтогтох мэдээлэл өгч байв.
Харин түүнээс хойш Хамгаалалтын захиргаа болон мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр олны хөл хөдөлгөөнөөс хол ижил сүрэгтэй нь дасгаж нутагшуулах нь зүйтээ гэж үзсэн. Өнөөдөр 2023.02.14-ны өдөр Хамгаалалтын захиргаанаас “Мөнгөн эгшиг” компанийн талбайд өсгөж буй бугын “Илий”-нүүдийн өвөлжилтийн байдалтай танилцлаа.
Борхүү болон бугын илийгүүд өнтэй өвөлжиж байна. Ирэх 5 сард Борхүү болон эдгээр бугануудыг Богдхан ууланд нутагшуулах юм.
Дашрамд дурьдхад Богдхан ууланд буй зэрлэг амьтад (буга, янгир, гөрөөс, зээр гэх мэт) өвлийн цагаар хот орчмийн бусэд орж ирж байгаа бөгөөд хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид өдөр тутмын хяналтаа тавин ажиллаж мөн үед шаттайгаар биотехникийн арга хэмжээг байна.




Эх сурвалж: Богдхан уулын дархан цаазат газар
| Борхүү ижил сүрэг унаган байгальдаа дасч байна | ||
| Үзсэн: 628 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.