Шууд Chart

Монголбанк “БиСи Карт” байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна

2023-02-14 18:49:45

Монголбанк нь Үндэсний брэнд ₮ картаар олон улсад төлбөр тооцоо гүйцэтгэх боломж бүрдүүлэх зорилгынхоо хүрээнд БНСУ-ын БиСи карт байгууллагатай хамтран ₮ картыг тус улсад төлбөрт хүлээн авах анхны туршилтыг амжилттай гүйцэтгэлээ.

Энэхүү хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлснээр 2023 оны 3 дугаар улирлаас эхлэн ₮ картыг Солонгос улсад уншуулж, төлбөр төлөх боломжтой болох юм.

Энэ хамтын ажиллагааны үр дүнд манай улсын төлбөрийн картын зах зээл нэлээдгүй тэлэх, иргэд дотоодын ₮ картаараа олон улсад гүйлгээ хийх хөгжлийн дараагийн шатанд шилжих чухал алхам болох юм.

 


Монголбанк “БиСи Карт” байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна  
Үзсэн: 428 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй