Монголбанкнаас санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилтын хүрээнд Өмнөговь аймагт 2023 оны хоёрдугаар сарын 07-ноос 10-ны өдүүдэд орон нутгийн төрийн албан хаагчид, банкны ажилтнууд, цагдаагийн албан хаагчид, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон оюутан залууст санхүүгийн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулав.
Мөн Төрийн банкны Говийн бүсийн сургагч багш нарыг бэлтгэснээр нийт 320 гаруй хүнийг дээрх сургалтанд хамрууллаа. Сургалтаар манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хувь хүний санхүү, зээл, криповалют ба хөрөнгө оруулалт, түүнчлэн санхүүгийн луйвраас урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг өгөв.
УИХ-ын тогтоолоор 2023 оноос Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төслийг боловсруулж, хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Монголбанкнаас төрийн болон төрийн бус бусад байгууллагуудтай хамтран орон нутгийг хамарсан сургалтуудыг үе шаттай зохион байгуулах юм. Өмнөговь аймгийн хувьд тус зорилтыг дэмжиж, үйл ажиллагааныхаа чиглэлд тусгана гэдэг байр сууриа илэрхийлээд байна гэж Монголбанкнаас мэдээллээ.
| Өмнөговь аймагт санхүүгийн мэдлэг олгох сургалт хийв | ||
| Үзсэн: 430 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.